Бидний тухай

"Эрдэнэс Монгол" ХХК нь 2007 онд байгуулагдаж, уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК болон бусад охин компаниудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглаж, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үндэсний хөрөнгө оруулалтын компани болох нь “Эрдэнэс Монгол” компанийн эрхэм зорилго юм. 

Бид дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын хувь болон стратегийн ач холбогдол бүхий ордуудад үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг болон Гашуунсухайт авто замыг эзэмшдэг. Түүнчлэн “Мон Атом” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК болон "Эрдэнэс Шивээ Энержи" компаниудыг бүрэлдэхүүндээ багтаасан. 2017 оноос төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж “Эрдэнэс Ашид”, “Эрдэнэс Стийл” хамтарсан компаниудыг байгуула. 

ЗОРИЛГО

Бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигч иргэдэд бодит үр ашгийг хүртээх зорилготой.

  • Иргэдийг ажлын байраар хангах, ажилчдын бүтээмж, орлогыг нэмэгдүүлэх, өндөр чадвартай олон улсад өрсөлдөхүйц Монгол мэргэжилтэнг бэлтгэх
  • Монгол Улсын иргэн бүрт Засгийн газрын эзэмшлийн компаниудаас нэгдсэн ашиг хүртээх боломжийг бүрдүүлэх
  • Өөрийн компаниудын үнэ цэнийг нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах
  • Том төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, хэрэгжүүлэх мэргэжлийн болон бизнесийн чадавхийг бий болгох
  • Улсын төсөвт хамгийн их хөрөнгө төвлөрүүлдэг байр суурийг тогтвортой хадгалах
  • Уул уурхайн бизнесийг хамгийн бага зардлаар удирдаж, дэд бүтэц, эрчим хүчний шинэ бизнесийг бий болгох

АМЖИЛТЫН ХӨТӨЧ

Бид хөрөнгө оруулалт болон санхүүгийн өндөр мэдлэгтэй, мэргэжилдээ чадварлаг, шилдэг хүний нөөцийг бүрдүүлэх замаар зорилгодоо хүрэх болно.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СТРАТЕГИ

  • Тэргүүлэх технологи, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу чанартай, урт хугацааны хөрөнгө оруулалт хийнэ.
  • Нөөцийг ухаалгаар удирдаж, санхүүгийн найдвартай эх үүсвэрийг бий болгож, өсөлтийг хангана.
  • Охин болон бүрэлдэхүүн компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх цогц удирдлагын системийг нэвтрүүлж хөгжүүлнэ.

 

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот 14240
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 15 давхар
+976 75553399
info@erdenesmongol.mn

Байрлал