“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.
“Эрдэнэс Монгол” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд болон тэдгээртэй хамаарал бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөж ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө босгох, нэмүү өртөг бий болгох боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах зэргээр нэгдсэн стратеги, удирдлагаар хангахад анхаарч ажиллаж ирлээ.
Өнөөдрийн байдлаар компани нь “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, Таван толгой -Гашуун сухайт чиглэлийн автозамын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байна.
Тус компани цаашид байгалийн нөөцийг үр ашигтай удирдах замаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд жинтэй хувь нэмэр оруулахуйц үндэсний тэргүүлэгч компани төдийгүй үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн, компанийн өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлсэн, олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн компани болох бизнесийн зорилгоо бүрэн дүүрэн биелүүлэхээр зорьж байна.
МУ-ын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн коксжих нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор 2010 онд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийг байгуулсан.
“Эрдэнэс Таван толгой” ХК нь “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр ажилладаг.
“Эрдэнэс Таван толгой” төсөл нь нүүрс олборлолт, бүтээгдэхүүн боловсруулах, дэд бүтэц, үйлдвэрүүдийг барьж байгуулах, ус хангамжийн системийг байгуулах, ордод нэмэлт хайгуул, судалгаа хийх, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд хүргэх, дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа арилжаалах гэсэн үндсэн чиглэлээр хэрэгжих юм.
Цанхийн Зүүн уурхайн ТЭЗҮ-ийг 2011 онд батлуулан, олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд Цанхийн Баруун ТЭЗҮ-ийг 2012 онд батлуулан, олборлолтын үйл ажиллагааг 2013 оны 2 дугаар сараас тус тус эхлүүлсэн.
Ордын нийт нөөц: 6.008 тэрбум.тн
Цанхийн Зүүн уурхайн үйл ажиллагаа эхэлсэн 2010 оноос хойш өссөн дүнгээр нийтдээ 14.86 сая.тн (2017 оны 1 дүгээр сарын байдлаар) нүүрс олборлосон байна.
Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагаа эхэлсэн 2013 оноос хойш өссөн дүнгээр нийтдээ 10.65 сая.тн (2017 оны 1 дүгээр сарын байдлаар) нүүрс олборлосон байна.
Багануур ХК анх 1978 онд Төвийн эрчим хүчний системийн харьяа Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зориулалтаар байгуулагдсанаас хойш 39 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2015 оны 2-р сарын 9-нд 100.0 сая дахь тонн нүүрсээ олборлосон.
1995 онд хувьчлагдан төрийн өмч давамгайлсан “Багануур” хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Нийт хувьцааны 75 хувийг төр буюу “Эрдэнэс Монгол” ХХК, 25 хувийг иргэд эзэмшдэг.
Үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал 4.0 сая.тн бөгөөд дотоодын хэрэглэгчдийн нүүрсний хэрэгцээнээс хамаарч 3.6-3.8 сая.тн нүүрсийг олборлож 16.0-18.0 сая шоо метр хөрс хуулж, авто тээвэртэй болон тээвэргүй хосолсон ашиглалтын системээр олборлолт явуулдаг. Монгол Улсын нүүрсний хэрэгцээний 60%, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 70 гаруй хувийг дангаараа хангаж ирсэн.
Багануурын нүүрс нь өөрийн физик, хими шинж чанараараа зөвхөн эрчим хүчний зориулалтаар ашиглагдах төдийгүй дахин боловсруулалт хийгдэн шатдаг хий, түлш, шингэн ба шахмал түлш, бусад химийн үйлдвэрлэлийн түүхий эд болох бүрэн боломжтой нь судалгаагаар батлагдсан.
Ордын нийт нөөц: 812 060.6 мян.тн
Өмнөх хайгуулаар ордын нийт нөөц 599.7 сая.тн байсан ба нэмэлт хайгуулаар нөөц 812.1 сая.тн болж 212.4 сая.тн-оор нэмэгдсэн.
“ШИВЭЭ-ОВОО” ХУВЬЦААТ КОМПАНИ ТАНИЛЦУУЛГА
Шивээ-Овоогийн нүүрсний уурхай нь Улаанбаатар хотоос зүүн урагшаа 265 километрт, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт, далайн түвшинээс дээш 1,200 метрт оршдог.
1990 онд Эрчим хүч, уул уурхайн Үйлдвэр, геологийн яам Налайх дахь Уурхайн барилга трестийн харъяанд Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг байгуулах шийдвэр гаргажээ.
1986-1988 онуудад Улсын төсвийн хөрөнгөөр Шивээ-Овоогийн нүүрсний ордод урьдчилсан болон нарийвчилсан хайгуул хийж 1989 оны 12-р сарын 22-ны өдрийн Улсын нөөцийн комиссын 33-р тогтоолоор ордын геологийн нөөцийг нь тогтоосон байдаг.
Шивээ-Овоогийн нүүрсний орд нь нийт 29500.0 га талбайг хамардаг бөгөөд нийт 2708.7 сая тн нүүрсний нөөцтэй, 3 үндсэн хэсгээс бүрдэж байна.
Үүнд:
№ |
Ордын болон хэсгийн нэр |
Талбайн хэмжээ, га |
Нөөцийн хэмжээ, сая тн |
Хайгуулын ажлын зэрэглэл |
1. |
Шинэ Усны хэсэг |
4290.0 |
564.1 |
нарийвчилсан |
2. |
Өехийн цагааны хэсэг |
17210.0 |
1147.9 |
урьдчилсан |
3. |
Ногоон тойромын хэсэг |
8000.0 |
996.7 |
урьдчилсан |
4. |
Шивээ Овоогийн орд |
29500.0 |
2708.7 |
|
Шивээ-Овоогийн ордын нүүрс нь Б-2 бүлгийн хүрэн нүүрсний ангилалд хамаарагдана. Орд нь нүүрсний нийт 8 давхаргатай бөгөөд одоогийн байдлаар I ба II давхаргаас олборлолт явагдаж байна. Нүүрсний I давхаргын зузаан 10.0 м, II давхаргын зузаан нь 7.0 м, нийт 17.0 м бөгөөд давхарга хоорондын үндсэн завсрын хөрсний зузаан 6.0 м-т хүрдэг боловч давхаргууд нь дотроо 0.2-4.0 м-ийн зузаан хөрсний үеүдтэй.
1986-1988 оны хооронд явуулсан хайгуулын ажлын үед шинжилсэн нүүрсний шинжилгээний дүн, чанарын үзүүлэлтүүдийг дараах хүснэгтэд харуулав.
Чанарын үзүүлэлтүүд |
Чийглэг, % |
Үнслэг, % |
Дэгдэмхий, % |
Хүхэр, % |
Дулаан гаргах чадвар, ккал |
Харгалзах утга |
40.5 |
8.5 |
43.0 |
0.53 |
3030 |
1990 онд ЭХУУҮ-ийн Зураг төслийн институт Шивээ-Овоогийн ордыг түшиглэн жилд 500.0 мян.тн нүүрс олборлох уурхайн зураг төслийг боловсруулсан байна.
Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг барьж байгуулах бэлтгэл ажил үндсэндээ дуусч, 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр анхны нүүрсээ борлуулж эхэлсэн.
1995 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн хурлаар тус уурхайг Төрийн өмч давамгайлсан “Шивээ-Овоо” ХК болгон зохион байгуулж, компанийн дүрмийн сангийн 90% нь төрийн өмчид үлдэж, 10% нь 3300 гаруй хувьцаа эзэмшигчдэд хувьчлагдсан байна.
Нүүрсний салбарыг хөгжүүлэх “Мастер төлөвлөгөө”-ний хүрээнд 1998 онд Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр уурхайн техник, технологийг шинэчлэх төсөл хэрэгжиж эхэлсэн ба 2001 оны 9 дүгээр сар гэхэд тус уурхай жилдээ 4.6 сая.м3 хөрс хуулж, 2.0 сая тн нүүрс олборлох хүчин чадалтай болсон байна. энэ төслийн хүрээнд нийт 67.6 сая ам.долларын зээлийг авч ашиглажээ.
Сүүлийн жилүүдэд уурхайн уулын ажлын/нүүрс олборлолт, борлуулалт, хөрс хуулалт/ хэмжээ тогтвортой нэмэгдэж нүүрсний дотоодын зах зээл дээр эзлэх байр суурь улам бүр бэхжиж байна. Тус компани 2012 оны статистикийн мэдээгээр Улсын дотоодын нүүрсний хэрэгцээний 30.0%, “ДЦС-4” ТӨХК-ийн хэрэгцээний 50.9%-ийг хангасан байна.
Компанийн сүүлийн 5 жилийн уулын ажлын үндсэн үзүүлэлтүүд
№ |
Уулын ажлын үндсэн үзүүлэлт |
2011 |
2012 он |
2013 он |
2014 он |
2015 он |
2016 |
1. |
Нүүрс борлуулалт /мян.тн/ |
1,578.00 |
1,726.70 |
1,917.00 |
2,012.10 |
1,879.80 |
1,880.9 |
2. |
Нүүрс олборлолт /мян.тн/ |
1,726.70 |
1,751.80 |
1,964.40 |
1,939.10 |
1,773.50 |
1,961,4 |
3. |
Нийт хөрс хуулалт /мян.м3/ |
6,864.30 |
6,799.80 |
7,061.50 |
6,774.80 |
4,810.50 |
7,214.5 |
4. |
Нийт уулын цул /мян.м3/ |
8,175.30 |
10,911.10 |
11,297.60 |
12,108.80 |
11,137.2 |
11,532.6 |
5. |
Хөрс хуулалтын коэфф /м3/тн/ |
4.33 |
3.88 |
3.59 |
3.49 |
3.98 |
3,7 |
Компанийн сүүлийн 5 жилийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт:
№ |
Үзүүлэлт |
Хэмжих нэгж |
2012 он |
2013 он |
2014 он |
2015 он |
2016 он |
1. |
Борлуулалтын орлого |
мян.төг |
27,640.6 |
32480.7 |
40620,4 |
41762,9 |
46084,4 |
2. |
Нийт зардал |
мян.төг |
31,875.0 |
35745.1 |
36472,3 |
41112,8 |
43761,9 |
3. |
Ашиг, зардал |
мян.төг |
-4,234.4 |
-3264.3 |
2048,4 |
650,1 |
2322,5 |
4. |
Төсөвт төлөх тат.төлбөр |
мян.төг |
4,593.7 |
3494.3 |
6379,0 |
6383,4 |
7208,4 |
5. |
1 тн нүүрсний өртөг |
төг |
18,057.5 |
17985.5 |
19533,3 |
21551,0 |
20190,7 |
6. |
1м3 уулын цулын өртөг |
төг |
2,563.5 |
2,852.2 |
2945.0 |
3128,1 |
3194,0 |
7. |
1 тн нүүрсний дундаж үнэ |
төг |
15,294.8 |
15,777.0 |
16488.1 |
17959,1 |
22730,0 |
8. |
Борлуулалтын 1 төг-т ноогдох зардал |
төг |
1.10 |
1.14 |
1.09 |
1,12 |
0,89 |
Улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төвлөрсөн төсвийн орлогын 83.7 % буюу 3618,7 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн орлогын 61.0 хувь буюу 3589,7 сая төгрөг, аймгийн нийт төсвийн орлогын 75.5.%-ийг “Шивээ-Овоо” ХК дангаараа бүрдүүлж байна.
Одоо тус компани нь ТУЗ-ийн 9 гишүүн, 3 захирал, 5 хэлтэс, 5 алба, 1 охин компани, 7 хэсгийн бүтэц зохион байгууллалттай, 553 гаруй ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед", “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК (одоогийн “Оюу Толгой” ХХК), "Айвенхоу Майнз Лимитед" компаниудын хооронд Оюу Толгойн зэс, алтны ордыг ашиглах "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г 2009 онд, “Эрдэнэс МГЛ” ХХК (одоогийн “Эрдэнэс Монгол” ХХК), Айвенхоу Оюу Толгой (БиВиАй) Лтд, Оюу Толгой Нидерланд Би.Ви, Айвенхоу Майнз Монголия Инк XXK зэрэг хувь нийлүүлэгч талуудын хооронд "Хувь нийлүүлэгчдийн гэрээ"-г 2009 онд, “Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г 2011 онд тус тус байгуулан ажиллаж байна.
Дээрх гэрээ байгуулагдсанаар төсөл хэрэгжүүлэгч "Оюу Толгой" ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн төрийн өмчит "Эрдэнэс МГЛ" ХХК (одоогийн “Эрдэнэс Монгол” ХХК) эзэмших болсон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 348 дугаар тогтоол болон "Эрдэнэс МГЛ" ХХК (одоогийн “Эрдэнэс Монгол” ХХК)-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолуудаар төрийн өмчит "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр үүсгэн байгуулж "Оюу Толгой" ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийг албан ёсоор шилжүүлэн авч үйл ажиллагаагаа явуулж байна.
"Эрдэнэс Оюу Толгой" компанийн үндсэн зорилго нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын Оюу толгой ордод үйл ажиллагаа явуулж буй “Оюу Толгой” ХХК-ын төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх явдал юм.
"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн удирдлагын бүтэц нь Хувьцаа эзэмшигчийн хурал, Гүйцэтгэх удирдлага байна.
Компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчийн хурал байх бөгөөд Хувьцаа эзэмшигчийн хурлын бүрэн эрхийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хэрэгжүүлж байна.
Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс нь үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулж, ордыг ашиглах тохиолдолд төрийн төлөөллийг заавал хангасан байхыг шаарддаг. Энэ чиг үүргийг хариуцуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх үүднээс “Мон Атом” ХХК-ийг үүсгэн байгуулсан.
Тус компани нь Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд бодлого, зохицуулалтын хувьд Цөмийн энергийн газарт, санхүүгийн хувьд Төрийн өмчийн хорооны мэдэлд анх үйл ажиллагаа явуулж байсан. УИХ-ын 2015 оны 100 дугаар тогтоолын дагуу Төрийн өмчийн хороо татан буугдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаар тогтоолоор тус компанийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр шилжүүлсэн.
Товч Танилцуулга
“Эрдэнэс Метан” ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн шийдвэрээр байгуулагдсан бөгөөд Монгол улсын нутаг дэвгэрт нүүрсний сав газрууд дахь нүүрсний давхаргын метан хийн /НДМ/ эрэл судалгааны ажлыг гүйцэтгэх, цаашлаад судалгааны ажлын үр дүнд үндэслэн метан хийн нөөцийг тогтоох, хөрөнгө санхүүжилт босгох, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, НДМ хийг олборлох, ашиглах чиглэлээр тодорхой төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Манай компани нь 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр АМГТГ-тай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Таван толгой орд газрын 684,8 кв.км талбайд “Нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулсан бөгөөд тус гэрээний үүргээ амжилттай биелүүлсэн.
ЭРХЭМ ЗОРИЛГО
АЛСЫН ХАРАА
1.1. Танилцуулга
Төр, хувийн хэвшлийн хамтарсан “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Эрдэнэс Монгол” ХХК болон “Эйкүсора” ХХК-ийн хооронд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 64-р хуралдааны тэмдэглэлийг үндэслэн байгуулагдсан 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах “Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төсөл”-ийг нүүрсээр хангах юм. Тус компанийн 50 хувийг Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК, үлдсэн 50 хувийг хувийн хэвшлийн “Эйкүсора” ХХК тус тус эзэмшдэг. Шивээ Энержи цогцолбор төсөл нь Зүүн хойд Ази бүс нутгийн эрчим хүчний харилцаа холбооны эхлэл байх бөгөөд БНХАУ, Япон, БНСАУ-руу эрчим хүч экспортлох зорилготой.
1.2. Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийн танилцуулга
Тус төсөл нь дэлхийн жишиг болохуйц эрчим хүчний цахилгаан станцыг Монгол Улсад босгож, Монгол Улсын эрчим хүчний салбарт дараагийн эрин үеийг эхлүүлэн, эрчим хүчийг экспортлохоор зорин ажиллаж байгаа төсөл юм. Цахилгаан станцын хувьд 5280 МВт-ын хүчин чадалтай бөгөөд жилд 20 сая тонн орчим хүрэн нүүрсийг ашиглахаар төлөвлөж байгаа.
“Шивээ Энержи” цогцолбор төслийн цахилгаан станц нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах бөгөөд Хэрлэн голоос усан хангамжаа авах бөгөөд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ Дорноговь аймгаар дамжуулан БНХАУ-ын эрчим хүчний сүлжээ цаашлаад Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдох юм.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн шийдвэрээр 2002 онд үүсгэн байгуулагдсан, дэлхийн хамгийн том эрчим хүчний хангамжийн төрийн өмчит Стэйт Грид компани нь Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Мөн БНХАУ-ын нийт газар нутгийн 88 хувийг эрчим хүчний сүлжээгээр хангаж, 26 мужийн 1.1 тэрбум хэрэглэгчдэд хүрдэг. Тус компани нийт 1,800,000 ажиллагсадтай, 330 тэрбум долларын хөрөнгийн хэмжээгээр Fortune сэтгүүлийн 2016 оны Global 500 жагсаалтын 2-т бичигдсэн. Түүнчлэн, Стэйт Грид компани нь Филиппин Улсын ЦДС-ийн 40%, Португали Улсын ЦДС- ийн 25%, Итали Улсын ЦДС-ийн 30%, ГДС-ийн 30%-ийг тус тус эзэмшдэг. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр МУ-ын Эрчим Хүчний Яам болон Стэйт Грид компанийн хооронд Эрчим хүчний экспортын Шивээ Энержи төслийн ТЭЗҮ боловсруулах гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний дагуу олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар 2016 оны эхээр 3 байгууллагыг сонгосон. Эдгээр байгууллагууд одоогоор цогцолбор төслийн 3 үндсэн бүрэлдэхүүн хэсгийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусаад байна. Үүнд: Shandong Electric Power Engineering Consulting Institute Corporation компани нь төслийн цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам, CCTEG Shenyang Engineering компани нь нүүрсний уурхай, гурав дахь нь БНХАУ-ын Өвөр Монголын Ус ашиглалт, усан цахилгаан станцын судалгааны хүрээлэн нь цогцолбор төслийн усан хангамжийн ТЭЗҮ-ийг тус тус боловсруулсан.
Үүнээс гадна, Эрчим хүчний экспортын Шивээ-Энержи цогцолбор төслийн талаар сонирхож буй өөр нэг байгууллага нь Дэлхийн эрчим хүчний Харилцан холболт хөгжил, хамтын ажиллагааны байгууллага (GEIDCO) юм. Уг байгууллага нь төрийн болон ашгийн бус, олон улсын байгууллага бөгөөд дэлхийн эрчим хүчний тогтвортой хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Тус байгууллагын гол зорилго нь дэлхий нийтийг цэвэр, ногоон эрчим хүчээр хангахын тулд олон улсын эрчим хүчний харилцан холболтын тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэхэд оршино. Дэлхийн эрчим хүчний харилцан холболтын сүлжээг бий болгохын тулд GEIDCO нь бүс нутгийн эрчим хүчний сүлжээг Зүүн хойд Азиас эхлүүлэхээр зорьж байна. Тиймээс Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төсөл зөвхөн Монгол, БНХАУ төдийгүй Зүүн хойд Азийн нэгдсэн сүлжээ болон Дэлхийн эрчим хүчний сүлжээнд эрчим хүч нийлүүлэх асар их боломжтой.
Шивээ Энержи цогцолбор төслийн хүчин чадал:
2011 онд Монголын хувийн хэвшлийн “Энержи Ресурс” ХХК 239 км замыг ашиглалтад оруулсныг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолоор авто замын өмчлөлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн.
2014 онд нүүрсний голлох экспортлогч “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК болон “Таван толгой” ХК зэрэг компаниудын оролцоотойгоор “Гашуун Сухайт авто зам” ХХК-ийг компанийг байгуулж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн замын хариуцагчаар ажиллаж байна.
Товч танилцуулга
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 133 дугаар тогтоол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг Эрдэнэс Монгол нэгдлийн 100%-ийн хувьцаа эзэмшилтэй охин компаниар 2019 оны 5-р сард үүсгэн байгуулсан. “Эрдэнэс силвер ресурс” ХХК нь дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
Энэхүү шийдвэрийн хүрээнд салбарын яам болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас улсын төсвийн тогтвортой эх үүсвэрийг шинээр бий болгох, салбарын нөөц боломжийг зохистойгоор ашиглах үүднээс Салхитын мөнгө-алтны ордын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хууль тогтоомжийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авах, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагааг боломжит богино хугацаанд цаг алдалгүй эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлтэйгээр ажиллаж дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны 26 дугаар тэмдэглэл, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 341 дүгээр шийдвэрээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхит нэртэй 2887.85 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компанид олгосон.
2019 оны 10-р сарын 17-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс MV-021481 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль тогтоомжийн дагуу хүлээн авсан.
Тус компанийн эзэмшлийн Салхит мөнгө-алтны орд нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт, Улаанбаатар хотоос урд зүгт 280км, Дундговь аймгийн төв Мандалговиос хойш 70км -т оршдог.
2019 оны 4-р улиралд 2020 онд уурхайг эдийн засгийн эргэлтэнд оруулахад төр хувийн хэвшлийн хамтарсан амжилттай жишиг төслийг хэрэгжүүлэхээр компанийн дотоод зохион байгуулалт болон ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байна.
Компанийн танилцуулга
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК нь Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Алт 2” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт үнэт металл эрэх, хайх, олборлох, цэвэршүүлэх, борлуулах үндсэн чиг үүрэгтэйгээр 2018 оны 03 дугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулагдсан 100 хувь төрийн өмчит компани. Тодруулбал “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн үндсэн зорилго нь Монгол Улсад үндэсний алт цэвэршүүлэх үйлдвэр барьж, ашиглалтад оруулах юм.
Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нь Монгол Улсын эрдэнэсийн санг арвижуулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтворжуулахад онцгой ач холбогдолтойгоос гадна Монгол орны газрын хэвлий дэх дахин нөхөгдөшгүй баялгийг буюу шижир алтыг (мөнгө, үнэт металл) олон улсын стандартад нийцсэн өндөр технологийн дагуу 99.99 хувийн сорьцтой алтан гулдмай, бэлэг дурсгалын гулдмай, үрэл, гоёл чимэглэл, электрон техникийн бүтээгдэхүүний түүхий эд үйлдвэрлэх боломж нээгдэнэ.
Компанийн тухай
Төр, хувийн хэвшлийн хамтарсан “Эрдэнэс Стийл” ХХК нь 2015 оны “Эрдэнэс Монгол” ХХК болон “Бэрэн Групп” ХХК-ийн хооронд байгуулсан “Кокс, ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хамтын ажиллагаа” харилцан ойлголцлийн санамж бичиг болон 2017 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу байгуулагдсан.
"Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр"-ийг барьж байгуулахаар 2015 оноос судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлэн 2017 оноос компанийн зохион байгуулалтад шилжин ажлын хэсэг байгуулагдаж, судалгаа, эдийн засгийн үр ашгийн тооцоо, техник, технологийн ерөнхий үндэслэлийг боловсруулсан бөгөөд 2019 онд УУХҮЯ-ны Эрдэс баялаг, мэргэжлийн зөвлөлийн хурлаар цогцолбор үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлэн батлуулсан.
Компанийн үйл ажиллагааны чиглэл
Компани нь жилд 500.0 мянган тонн металлургийн кокс, 300.0 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай “КОКС, ГАН ТӨМӨРЛӨГИЙН ЦОГЦОЛБОР ҮЙЛДВЭР” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тус цогцолбор үйлдвэр нь Улс, эх орныхоо эрдэс баялгийн нөөцөд тулгуурлан ашигт малтмалын ордыг түшиглэн үндэсний стандартад нийцсэн кокс, ган бэлдэц, бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, экспортыг дэмжихэд оршино.
Уг үйлдвэр нь ашиглалтанд орсноор 1500 гаруй шууд ажлын байр бий болохын зэрэгцээ олон жижиг, дунд үйлдвэрүүд цаашид үүсэн хөгжих үндэс суурь тавигдах олон талын ач холбогдолтой юм.
"Эрдэнэс Ассет Менежмент" ҮЦК ХХК нь Монголын стратегийн ач холбогдол бүхий том төслүүдэд мэргэжлийн хөрөнгө оруулагч нараас хөрөнгө оруулалт татах зорилготойгоор 2016 онд "Эрдэнэс Монгол" ХХК-н 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани хэлбэрээр байгуулагдсан.
Өндөр ёс зүйтэй, мэргэжлийн туршлага арвинтай хамт олноор багаа бүрдүүлснээр бид Монголын хамгийн шилдэг хөрөнгө оруулалтын менежментийн компани болохыг зорьж байна.
Бид Монгол улсын иргэдэд эдийн засаг, байгаль орчны болон нийгмийн эерэг нөлөө үзүүлж чадахуйц төсөл хөтөлбөрүүдийг сонгон ажиллах болно.
Товч танилцуулга:
Монгол Улсын газрын ховрын элементийн геологи хайгуул, ашиглалтын талаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нөөц бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, геологи хайгуул, ашиглалт, боловсруулалтын технологийн талаар нарийвчилсан судалгаа хийх, орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах чиг үүрэг бүхий “Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж” нь Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 176 дугаар тогтоол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тогтоолоор байгуулагдсан.
Үйл ажиллагааны чиглэл:
Улсын төсвийн хөрөнгөөр геологийн эрэл хайгуул хийгдсэн ховор металл, газрын ховор элементийн ордууд, томоохон илрэлүүд, эрдэсжсэн цэгүүдтэй холбогдолтой мэдээллийн санг байгуулах.
Газрын ховор элементийн геологи хайгуул ашиглалтын талаарх эрх зүйн орчинг боловсронгуй болгох.
Нөөц бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах.
Олон улсын ховор элементийн зах зээлийн судалгааг хийх .
Олон улсын газрын ховор элементийн хөгжилтэй орнуудын техник, технологийн сайн туршлагыг судлах, хамтарч ажиллах.
Газрын ховор элементийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах.
Газрын ховор элементийн хүдрийг баяжуулах, боловсруулалтын технологийн талаар нарийвчилсан судалгаа хийх.
Компанийн тухай
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын бичиг баримт”-ын 3.7.5-д “... экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулах” гэж заасны дагуу төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалт бүхий “МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛГИЙН БИРЖ” ХХК (цаашид “Компани” гэх)-ийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрийн өмчийн “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК, хувийн хэвшлийн “МСХ клиринг” ХХК хамтран байгуулсан.
Компанийн үндсэн үйл ажиллагаа нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд уул уурхайн салбарын түүхий эдийн экспортыг зохицуулалттай, зохион байгуулалттай зах зээлээр дамжуулан нээлттэй, ил тод хэлбэрээр арилжаалах олон улсын жишигт нийцсэн зах зээл бий болгох зорилготой.
Компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаар 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ТУЗ-ийн гишүүдийг сонгож, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Гүйцэтгэх удирдлагыг томилсон. Мөн өдрийн ТУЗ-ийн анхдугаар хурлаар Компанийн төсөл хэрэгжүүлэх “ТӨСЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”-г баталж үйл ажиллагааг эхлүүлээд байна.