© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
Тогтвортой хөгжил
дөнгөж сая

Эрдэнэс Монгол ХХК нь стратегийн орд газрыг эзэмшигч охин болон хараат компаниуддаа менежментийн зөвлөгөө өгөх, байгалийн баялгийг сайн засаглалаар удирдаж, үнэ цэнэ, үр өгөөжийг бий болгох үндсэн зорилго, үүргийнхээ дагуу үйл ажиллагааг нь сайжруулахдаа тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайн зарчмын дагуу ажиллуулахыг зорьж байна.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын бодлогын баримт бичиг болон бусад хууль тогтоомж, эрх зүйн актууд дээр тулгуурлан уул уурхайг зохистой хөгжүүлэх, сайн туршлагыг нэвтрүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэгдсэн Уул уурхайн тогтвортой хөгжлийн замын зураг, Даян дэлхийн гэрээ, Kомпанийн нийгмийн хариуцлагын удирдамж MNS ISO 26000:2012 стандарт,  Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга, Уул уурхай ба металлын ОУ-ын зөвлөлийн 10 зарчим, ОУСК-ийн Байгаль орчин, Нийгмийн тогтвортой байдлын гүйцэтгэлийн стандарт, Хариуцлагатай уул уурхайн индекс, Усны менежментийн практик Үйл ажиллагааны сайн дурын кодекс зэрэг санаачлагуудыг үйл ажиллагаандаа тусган ажиллана. Үүний тулд компанийн нэгдлийн хэмжээнд уул уурхайн салбарын хариуцлагыг бүрэн дүүрэн илэрхийлэхүйц зөв системтэй ойлголт, зарчим, хамрах хүрээг тодорхойлох, хариуцлагын түвшинг хэмжих боломжит байдлыг судалж байна. Ингэснээр тогтвортой хөгжил, сайн засаглалын зарчмыг хангах шаардлагуудыг гаргаж, түүний дагуу хянаж сайжруулснаар компанийн үйл ажиллагаа зөв замаар хөгжиж байгаа эсэхэд хяналт тавих боломж бүрдэх юм.

“Эрдэнэс Монгол" ХХК Компанийн засаглал ба бизнесийн ёс зүй, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, үр өгөөжтэй байх, хүний эрх, хөдөлмөрийн харилцаа, байгаль орчин, хүний эрүүл мэнд, аюулгүй байдал ба аюулгүй ажиллагаа, орон нутгийн иргэдийн хөгжил гэсэн 5 чиглэл, хамрах хүрээний дагуу шалгуур үзүүлэлтүүдээ гарган ажиллаж байна.

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap