© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
“Эрдэнэс Монгол” компанийн төлөвлөж буй төслүүдийг онцлов
14 өдийн өмнө

“Монголд олон сонирхолтой төсөл хэрэгжиж байгаа. Үүнд,  Оюутолгой төслийн 2 дахь шат болон Эрдэнэс Монгол компанийн төлөвлөж буй төслүүдийг дурдаж болно” хэмээн “PMI  Монголиа Чаптер”- ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Тассет онцолсон юм. 

Тус байгууллагаас олон улсын төслийн удирдлагын арга барил, чиг хандлагыг  танилцууллаа. “Зөвхөн Монголын гэлтгүй компаниудын гаргадаг түгээмэл алдаа нь төслийн үе шат, цар хүрээг тодорхойлдоггүй бөгөөд үүнээсээ болж эрсдэл хүлээдэг. Тиймээс төслөө өргөн хүрээнд зураглаж,сайн төлөвлөж байвал дараагийн үйл ажиллагаа илүү амар хялбар болно” гэсэн юм.

Монгол улсын шилдэг төслийн менежерүүд, мега төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд цугласан ”Үндэсний хөгжилд хөтлөх төслийн удирдлага”  Бага хуралд Эрдэнэс Монгол компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтын илтгэл сонирхол татсан. Дунд хугацаанд металлургийн кокс, ган үйлдвэрлэх, кокс химийн үйлдвэр байгуулах, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх, нүүрсний давхаргын метан хийн төслийн эрлийн үйл ажиллагааг эхлүүлэх зэрэг томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажил хийгдэж байгааг тэрээр илтгэлдээ дурдлаа.

Төслийн удирдлага гэж юу болох, дотоод гадаадын компаниуд хэр өгөөжтэй болоод түүний ач холбогдлыг таниулахад энэ удаагийн бага хурлын зорилго оршиж байна.  Үндэсний компанитуд түлхүү оролцож байгаа тус чуулганд Монгол улсад гадны төсөл хөрөнгө оруулалт нэмэгдэж буй өнөө үед төслийн эдийн засгийн үр ашгийг сайжруулахад үр дүнгээ өгнө гэж зохион байгуулагчид үзэж байна

Боловсруулсан С.Хүрэл

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap