© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
“COAL MONGOLIA 2017” ЧУУЛГАНЫ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНД “ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ТҮМЭНЦОГТЫН ХЭЛСЭН ҮГ
10 өдийн өмнө

“Coal Mongolia 2017”чуулга уулзалтын оролцогч уул уурхайн компаниуд, бэлтгэн нийлүүлэгчид, хөрөнгө оруулагч Та бүхний энэ өдрийн амрыг эрье! 

“Coal Mongolia 2017”чуулга уулзалтын үүсгэн байгуулагч “Glogex” компани болон Гүйцэтгэх захирал Наранбаатарт энэхүү чуулга уулзалтыг жил бүр амжилттай зохион байгуулж Монголын нүүрсний салбарыг дэлхийд таниулж байгаад талархал илэрхийлье. 

  • Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын нийт экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаагийн  85 хувь нь  нүүрсний экспорт эзэлж, нүүрсний салбар нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулдаг салбар болжээ. 
  • “Эрдэнэс Монгол” группт багтдаг Эрдэнэс Тавантолгой, Багануур, Шивээ Овоо ХК-ууд нь 2017 оны эхний 6 сарын байдлаар 9,3 сая тонн нүүрс олборлож борлуулаад байна. 
  • Эрдэнэс Монгол группын хувьд энэ оны онцлох үйл явдлын нэг бол “Эрдэнэс Таван Толгой”ХКнь БНХАУ-ын “Чалко” компанид төлөх өрийг төлж барагдуулсан нь санхүүгийн хувьд тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүллээ. 
  • Эрдэнэс Монгол компанийн зүгээс өөрийн эзэмшиж буй “Гашуун Сухайт-Авто зам”хүнд даацын авто замын засварын ажил, Засгийн газрын холбогдох байгууллагуудтай хамтран Гашуун Сухайт – Ганц Модны боомтын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх ажлууд дээр төвлөрөн ажиллаж ирлээ. 
  • 2018 онд БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээлийн үнэ харьцангуй тогтвортой байх чиг хандлагатай байгаа энэхүү боломжийг ашиглан Тавантолгойн бүлэг ордоос нүүрс экспортлох зардлыг бууруулах, тээвэр, дэд бүтцийн асуудлууд /төмөр зам, авто зам, боомтын хүчин чадал/-ыг шийдвэрлэх, Засгийн газраас дэмжиж буй нүүрсний экспортын нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх, дотооддоо нэмүү өртөг шингээх,нүүрс угаах, кокс химийн үйлдвэр, нүүрсний давхаргын метан хийг ашиглах, нүүрсний сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэхзэрэг чиглэлээр хамтран ажиллах боломж ихээхэн байгаа бөгөөд энэ чиглэлээр Та бүхийг хамтран ажиллахыг уриалж байна. 
  • Хоёр өдрийн туршид та бид нүүрсний салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа, техник технологи, хөрөнгө оруулалт, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлийн асуудлуудыг ярилцаж, боломж шийдлийн  талаар  өргөн хүрээтэйүр дүнтэй яриа хэлэлцүүлэг явуулна гэдэгт итгэлтэй байна.

 

Чуулганы ажилд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap