© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
1072 хувьцааг бүртгэлжүүлэх ажил нааштай байгааг дуулгалаа
12 өдийн өмнө

Энэ удаагийн “Дисковер Монголиа” д ихэнхдээ гадны хөрөнгө оруулагчдын илтгэл зонхилж байсан бөгөөд чуулганы үдээс өмнөх хуралдаанд анхаарал татсан илтгэлийг Эрдэнэс Монгол ХХК ийн Дэд захирал Г.Ганболд тавьсан юм. Тэрээр Эрдэнэс Монгол группийн санхүүгийн үзүүлэлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, группийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа.  Эрдэнэс Монгол групп өнгөрсөн онд түүхэндээ анх удаа ашигтай ажилласан бөгөөд энэ оны хувьд 1,457.8 тэрбум төгрөгийн орлоготой, 1,055.1 тэрбум төгрөгийн зардалтай, улсад 283.6 тэрбум төгрөгийн татвар, хураамж хуримтлуулж, 302.4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөжээ.  Эрдэнэс Монгол группийн хэмжээнд Уурхайн техник, технологийн шинэчлэлийн төсөл, Нүүрс шингэрүүлэх төсөл, Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл,  Хагас коксын үйлдвэрийн төсөл, Металлургийн кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төсөл, Зэс хайлуулах үйлдвэрийн төсөл, Эрчим хүчний цогцолборын төсөл, Нүүрсний давхаргын метан хийн төсөл гээд гадны хөрөнгө оруулалттай хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлж байгаа гэлээ.  Түүнчлэн Тавантолгойн 1072 хувьцааг  бүртгэлжүүлэх ажил нааштай байгааг дуулгасан.  Хувьцааны асуудлаар бид түүнээс тодруулахад тэрээр “1072  хувьцааг амь оруулах өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмших, борлуулах, ногдол ашиг тараах үндсэн суурийг Засгийн Газар тавьж өгсөн. Засгийн газрын 154 дүгээр тогтоолоор Эрдэнэс Тавантолгойн хувьцаа эзэмшлийн асуудлыг бүрэн тогтоож анхан шатны бүртгэлийг хийхийг  Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон  УБЕГ, Халамжийн төвүүдэд  үүрэгболгосон.  Ер нь бол Эрдэнэс Тавантолгой асар их баялагтай мөртөө балансан дээр нь бүртгэгдээгүй яваад байгаа.  Эрдэнэс Тавантолгойн балансанд  хувьцааны 80 хувийг нэрлэсэн хувьцаагаар хуваарилж, 20 хувийг нь гадаад дотоодын зах зээл дээр хөрөнгө босгохоор уг тогтоолд  дээр заасан.  Хувьцааны асуудлыг ийнхүү цэгцэлж өгснөөр олон улсын зах зээлээс санхүүжилт босгоход маш хялбар болох юм” гэсэн юм.

Энэ удаагийн Дисковер Монголиа’’ хайгуулын төслүүдийг онцолж байна.  Тэрээр уул уурхайг тэлэхийн тулд хайгуулын төслүүд олноор хэрэгжих боломжийг бүрдүүлэх, шинэ ордууд бий болгох замааруул уурхайн салбарыг томруулах учиртайг  чуулганд оролцогсод хэлж байна.

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap