© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
Нүүрсний тээврийн хэрэгслүүд 2-3 хоногт хилээр нэвтэрнэ
2 сарын өмнө

Баяр наадмаас хойш Гашуун сухайтын автозамд 130 гаруй километр үргэлжилсэн урт дараалал үүсээд байсан. Энэ нь нэг талаас  ӨМӨЗО-ны 70 жилийн ойн баяр наадмын үеэр Хятадын тал хилийн хяналт шалгалтаа нэмэгдүүлж тээврийн хэрэгсэл нэвтрүүлдэг орцоо цөөлсөнтэй холбоотой ч нөгөө талаар жолооч нарын хориотой тээвэрлэлт хийж байснаас шалтгаантай байлаа. Дүн мэдээ харвал, өнгөрсөн 6дугаар сард 32521 автомашин хилээр гарсан байгаа бол 7дугаар сард ердөө 14490 автомашин л хилээр нэвтэрчээ.  Тэгвэл 8дугаар сарын дүн мэдээгээр 17363 автомашин хилээр гарсан бөгөөд сарын эхэнд 130-170 хүртэл км-т үргэлжилж байсан автомашины цуваа сарын сүүлийн дүн мэдээгээр 65-75 км болтол буурсан байна. Одоо өдөртдунджаар 550-750 машин хилээр гарч байгаа бөгөөд энэ эрчээр ажиллабалхилээр гарах гэж 10 хонодог байсан тээврийн хэрэгслүүд 2-3 хоногт хил нэвтрэх боломжтой болж байгаа юм байна.

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap