© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг сэргээхэд нэн шаардлагатай зөвшөөрлүүдийг МУ-ын Засгийн газар олгов
2 сарын өмнө

Оюутолгой төсөлд нэн шаардлагатай зөвшөөрлүүдийг Засгийн газрын зүгээс болон  холбогдох байгууллагуудаас олгосон болохыг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК мэдэгдэж байна.  

Үүнд:

  • Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн шинэчилсэн   Техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл  хүлээн авсан,  
  • Олон улсын санхүүгийн байгууллагуудын хүсэлтийн дагуу баталгаа гаргуулахад   татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн захидлыг Дэлхийн банкны Олон талын хөрөнгө   оруулалтыг баталгаажуулах байгууллагад Монгол Улсын Засгийн газар хүргүүлсэн.  

Дээрх алхмууд нь 2015 оны 5 дугаар сарын 18-нд баталсан Оюутолгойн гүний уурхайн   бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний дагуу Засгийн газрын зүгээс авч   хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн юм. Ингэснээр дэлхийн хэмжээний төсөл болох  Оюутолгой ордын нийт нөөцийн 80 гаруй хувийг эзлэх далд уурхайн санхүүжилтийн гэрээг   эцэслэхээр ажиллаж буй “Оюу толгой” ХХК болон олон улсын банк, олон талт зээлийн   байгууллагууд хоорондын зөвшилцлийг түргэтгэх боломжийг олгож байна.  

“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд: “Монгол Улсын   Засгийн газар Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй   холбоотой арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна. Энэ хүрээнд авч хэрэгжүүлж буй дээрх   арга хэмжээ нь дэлхийн хэмжээний энэ ордын бүтээн байгуулалтыг урагшлуулаад зогсохгүй,  Монгол улсад бизнес эрхлэх, хөрөнгө оруулах боломж их байгааг өргөн утгаар дахин   баталгаажуулсан үйлдэл боллоо” хэмээн онцолсон байна.

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap