© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдөр  Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.

“Эрдэнэс Монгол” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд болон тэдгээртэй хамаарал бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөж ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө босгох, нэмүү өртөг бий болгох боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах зэргээр нэгдсэн стратеги, удирдлагаар хангахад анхаарч ажиллаж ирлээ.

 Өнөөдрийн байдлаар компани нь “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж,  Таван толгой -Гашуун сухайт чиглэлийн автозамын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байна.     

Тус  компани цаашид байгалийн нөөцийг үр ашигтай удирдах замаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд жинтэй хувь нэмэр оруулахуйц үндэсний тэргүүлэгч компани төдийгүй  үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн, компанийн өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлсэн, олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн компани болох бизнесийн зорилгоо бүрэн дүүрэн биелүүлэхээр зорьж байна.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Байгалийн баялгийг сайн засаглалаар удирдаж, үнэ цэнэ, үр өгөөжийг бий болгоно.

АЛСЫН ХАРАА

Тогтвортой өсөлт, тэнцвэртэй хуваарилалт, тэргүүлэх хөгжил

УРИА ҮГ

Үндэстнийхээ төлөө үнэ цэнийг бүтээнэ.

БАРИМТЛАХ ЗАРЧИМ

  • Xууль дээдлэх – Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам, олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэлбэрэлтгүй дагаж мөрдөнө
  • Сайн засаглал – компанийн засаглалын зарчмуудыг мөрдлөг болгоно
  • Ил тод байдал – компанийн үйл ажиллагаатай холбогдолтой мэдээллийг олон нийтэд хүргэх тогтолцоог бий болгоно
  • Эдийн засгийг төрөлжүүлэх – уул уурхайн бус бизнесийн салбарт хөрөнгө оруулж, эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулна
  • Хүний хөгжил – боловсролыг эрхэмлэж, чанартай амьдралыг бий болгоход хувь нэмрээ оруулна.
 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap