© 2017 www.erdenesmongol.mn
All rights reserved.
Авлигын эсрэг
дөнгөж сая

Авилгагүй нийгмийн төлөө хамтдаа

Улс орон даяар төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилготой "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байна /Хөтөлбөрийг үзэх/

Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 264 дүгээр зүйл /Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 265 дугаар зүйл /Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/, 266 дугаар зүйл /Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 268 дугаар зүйл /Хээл хахууль авах/, 269 дүгээр зүйл /Хээл хахууль өгөх/, 270 дугаар зүйл /Хээл хахууль зуучлах/, 2701 дүгээр зүйл /Хууль бусаар хөрөнгөжих/, 273 дугаар зүйл /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авна. Мөн албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн талаарх гомдол, мэдээллийг цахим хуудсаар хүлээн авч байна.

Хэрэв Та гомдол, мэдээлэл гаргахыг хүсч байгаа бол энд дарж форм эсвэл хаягийн аль нэгийг сонгон гомдол, мэдээллээ өгч болно. 

 
Facebook Twitter Google + Youtube Email
Sitemap