Уул уурхайн компаниуд ба ханган нийлүүлэгчдийн чуулга болов 2017 оны 7 сарын 17

Уул уурхайн бирж, ”Эрдэнэс Монгол ХХК хамтран уул уурхайн компаниуд ба орон нутгийн ханган нийлүүлэгчдийн долдугаар форумыг зохион байгууллаа.  

“Хөгжлийн шинэ шатанд шилжье” уриан дор явагдаж байгаа энэхүү форумыг нээж хэлсэн үгэндээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт Монгол Улсын эдийн засгийн тулгуур хүч уул уурхайн салбарын хөгжил, тогтвортой үйл ажиллагаанд  бизнес эрхлэгчид, ханган нийлүүлэгчдийн хувь оролцоо чухал болохыг тэмдэглээд цаашдын хамтын ажиллагааг  чанарын шинэ шатанд хүрэхийн төлөө идэвх чармайлттай ажиллахыг хоёр талаас хүссэн.

Мөн олон улсын бизнесийн байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай  харилцаа холбоогоо  өргөжүүлж, харилцан туршлага солилцох, бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулах боломж олгодог энэхүү форумын ач холбогдлыг үнэлж, үр дүнтэй, байнгын ажиллагааг хангахыг хүссэн юм.

Форумд  ” Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Эрдэнэт” үйлдвэр, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК зэрэг уул уурхайн компани, 350 гаруй ханган нийлүүлэгч оролцлоо.  

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот 14240
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 15 давхар
+976 75553399
info@erdenesmongol.mn

Байрлал