“Эрдэнэс Монгол”ХХК Гадаад харилцааны яамтай хамтарсан уулзалт хийв. 2017 оны 7 сарын 4

“Эрдэнэс Монгол” ХХК, Гадаад харилцааны яамны Консулын газартай  хамтран Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад томилогдож буй албан тушаалтнуудад зориулан танилцуулах уулзалт зохион байгуулав.

Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт    Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, стратегийн томоохон  орд газрууд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн цаашдын зорилт, охин  компаниудын  хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, стратегийн зорилт, хөрөнгө оруулалтын талаар өргөн хүрээний мэдээлэл өгөв.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд эх орноо төлөөлөн  гадаадад сууж буй Консулын газрын албан тушаалтнууд Монгол Улсын   иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэйн  зэрэгцээ улсынхаа хөгжил, улс хоорондын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа, бизнес эрхлэгчдийн сонирхлыг татах, хамгаалах  талаар мэдлэг  мэдээлэлтэй ажиллахад энэ танилцуулгын ач холбогдол оршиж байгаа талаар онцлон ярьсан.Дээрх уулзалтыг цаашид тогтмолжуулах талаар тохиролцов.

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот 14240
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 15 давхар
+976 75553399
info@erdenesmongol.mn

Байрлал