БНСУ-ын тэргүүлэгч КТ корпорацийн төлөөллийг хүлээн авч уулзлаа 2017 оны 4 сарын 13

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн бизнес хөгжлийн асуудлыг хариуцсан Дэд захирал О.Одбаяр БНСУ-ын КТ корпорацийн ОУ-ын бизнес хариуцсан захирал Пак Илхуан болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр КТ корпорацийн нарны эрчим хүчээр хэрэглээг хангах технологийн хувилбаруудыг танилцуулж, монголын уул уурхайн салбарт нарны эрчим хүчийг ашиглах, уул уурхайн эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах чиглэлүүдэд хамтран ажиллах талаар санал солилцов.

 

KT корпорацийн тухай:

www.kt.com

(Korea Telecom) КТ корпораци нь БНСУ-ын харилцаа холбооны анхны, төрийн өмчит компани юм. 1981 онд байгуулагдсанаасаа хойш БНСУ-ын мэдээлэл, харилцаа холбооны салбарын тэргүүлэгч компанийн байр суурийг хадгалсаар байна. Тус компани нь улсынхаа суурин утасны хэрэглэгчдийн 90 орчим хувь, өндөр хурдны интернэт хэрэглэгчдийн 45 хувьд хүрч ажилладаг бөгөөд орон нутгийн суурин болон өргөн зурвасын интернэтийн зах зээлийг тэргүүлж байна. 

 

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот 14240
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 15 давхар
+976 75553399
info@erdenesmongol.mn

Байрлал