Тендерийн урилга 2017 оны 3 сарын 24

Монгол Улс,Улаанбаатар хот

3 дугаар сарын 24, 2017 он

Тендер шалгаруулалтын нэр: Автомашин худалдан авах тендер

Тендер шалгаруулалтын дугаар: ЭМГЛ/201701004

“Эрдэнэс Монгол” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаанд шаардлагатай болон Таван толгой-гашуун сухайт чиглэлийн авто зам хөдөлгөөний аюулгүй байдал, нийтийн хэв журмыг хангуулах гэрээт цагдаагийн тасгийн албаны үйл ажиллагаанд ашиглах тусгай тоноглол бүхий автомашин нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендер шалгаруулалт нь 2 багцтай байна.

Багц 1: Тусгай тоноглол бүхий автомашин

Багц 2: Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын бэлэн байдалд шаардлагатай автомашин

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 (тавин мянга) төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2015, 2016 он/ борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 60%-аас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 40%-аас багагүй байна.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн /2015, 2016 он/ санхүүгийн жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан тайлан.
  • Хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын гэрээний өртөг: Сүүлийн 2 жилийн /2015, 2016 он/ ижил төстэй ажлын гэрээний үнийн дүнгийн дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас багагүй байна /гэрээ болон гэрээ дүгнэсэн актын баталгаажуулсан хуулбарууд/

Тендерийн баталгаа:

Багц 1: Тусгай тоноглол бүхий автомашин

Тендерийн хамт 8,200,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Багц 2: Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын бэлэн байдалд шаардлагатай автомашин

Тендерийн хамт 12,520,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 04 дүгээр сарын 24-ний 10:10 цагаас нээнэ.

  • Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
  • Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

"Эрдэнэс Монгол" ХХК

Улаанбаатар хот 14240, Сүхбаатар дүүрэг 1-р хороо

 Чингисийн өргөн чөлөө-15, Моннис Таур, 14 давхар, 7 тоот

Утас: 75553399, мэргэжилтэн Л.Болд

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот 14240
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 15 давхар
+976 75553399
info@erdenesmongol.mn

Байрлал